БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, 11 сая төгрөг шилжүүлэн авсан гэх “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүний хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй, зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал, “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Н.Х нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649844
1 эможи

Гэсэр
2023-08-19 15:56
Хужаагийн талд шийдэж бас нэг эх орноо гэсэн хүний амыг хаах нь дээ!!!!МАН-гарууд!!!!Хужаагаас хөөж гаргаа!!!!
Зочин
2023-08-18 17:16
Эргүү т1 махан толгойтнууд!
keyboard_arrow_up