Манай Улс 2022 онд 90 тонн ЭЛЕКТРОН ТАМХИ импортолжээ

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Манай Улс 2022 онд 90.3 тонн, 2023 оны 8-р сарын 10-ны байдлаар 71.8 тонн 296 нэр төрлийн электрон тамхи импортолжээ.

Харин янжуур тамхины хувьд 2022 онд 3,5 тэрбум ширхэг, 2023 оны 8-р сарын 10-ны байдлаар 2,2 тэрбум ширхэг импортолсон байна.

Хятадын эм зүйч Хон Лик электрон тамхийг 2003-2008 онд зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрддэг. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 318 С хүртэл халааснаар шингэнийг ууршуулж, хэрэглэгчийн амьсгалах манан хэлбэрээр ялгаруулдаг байна. Nicotine нь байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис аж.

Дэлхийн тамхины хяналтын төв байгууллагаас 2022 онд гаргасан судалгаагаар 37 улс электрон тамхи худалдаалахыг хориглож, Австри, Бельги, Канад, Ирланд, Итали, БНСУ, Норвеги зэрэг 73 улс худалдаалахыг зөвшөөрсөн ч борлуулах газар, нас, цаг зэргийг журамлажээ.

Монгол Улсад “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2005 онд батлагдан 2012, 2015, 2019, 2022, 2023 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан ч электрон тамхины тухай хараахан тусгаагүй аж.

ТАМХИНЫ ИМПОРТЫН МЭДЭЭ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649843
1 эможи

keyboard_arrow_up