СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцны айлд гал гарч, 93 настай хүн амиа алджээ

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Улаанбаатар хотод өчигдөр гурван удаагийн гал түймэр гарчээ. Үүний улмаас нэг иргэн амиа алдсан байна.

Энэ талаар ОБЕГ-аас мэдээлснээр Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамжны байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 22:41 цагт хүлээн авчээ.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг 22:49 цагт очиход иргэний хоёр өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймэрт иргэн 93 настай хүн өртөж нас барсан харамсалтай явдал болжээ.

Гал юунаас болж гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг мэдээлэв.

Шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах, тагт дээрээ тамхи татахгүй байх зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649828
1 эможи

keyboard_arrow_up