ТОДРУУЛГА: Францын хоёр иргэн бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна
2023 оны 8 сарын 18
Франц Улсын хоёр эмэгтэй Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт наймдугаар сарын 8-ны өдөр гомдол гаргасан тул цагдаагийн албан хаагчид шалгаж байгаа аж.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Франц улсын хоёр иргэн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялж явахдаа бусдын бэлгийн дарамтад өртсөн гэх гомдол ирсэн.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.
Цаашид прокурорын байгууллагаас хэргийн харьяаллыг хаана үргэлжлүүлэн шалгах зэргийг шийдвэрлэнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
649818
2 эможи
mgl
2023-08-18 10:21
vheesei buzrud
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс