СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар усны ослоор нийт 49 хүн амиа алджээ

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн /2023.08.17/ байдлаар нийслэлийн таван дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амиа алджээ. Нийт амиа алдагсдын 14 нь хүүхэд, 35 нь том хүн байна.

Анхаарал болгоомжгүйгээс үүдэж гол усны ослоор амиа алдах тохиолдол их бүртгэгдэх болжээ. Иймд иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй байх, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, улмаар мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649795
1 эможи

Зочин
2023-08-18 17:57
tsuursun bn bolj!
keyboard_arrow_up