СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар усны ослоор 49 иргэн амиа алджээ !
2023 оны 8 сарын 17
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн 5 дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амь насаа алдсан байна. Үүний 14 нь хүүхэд, 35 нь том хүн аж.
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй юм байна. Иймд иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй байх, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, улмаар мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649788
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс