Сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн “ҮНЭ НЭМЭГДЖЭЭ“
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Энэ үед хэн хүнгүй л хичээл, сургуульдаа бэлтгэдэг. Юмний үнэ өдрөөс өдөрт өсч байгаа энэ өдрүүдэд сурагчийн дүрэмт хувцасны үнэ ч мөн дагаад өсчээ.
Өнгөрсөн жил бага ангийн охидын дүрэмт хувцас 88,000 төгрөгийн үнэ ханштай байв. Тэгвэл энэ жил үнэ нэмэгдэж бага ангийн охидын дүрэмт хувцас 111,000 төгрөгөөс эхэлж байна.
Тэгвэл хичээлийн хэрэгслийн үнэ 1000-10000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өнгөрсөн жил болсон нэгэн үйл явдлыг сануулахад "Оёдлын компаниуд сурагчын дүрэмт хувцасны үнийг үгсэж НЭМСЭН НЬ ТОГТООГДОЖ, ШӨХТГ-аас “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудад торгууль тавьж байсан. Тэгвэл энэ жил тус үйл явдал дахин давтагдах уу.