ШУУРХАЙ: Монголын иргэн онгоцонд согтуурсан хэргээр Астанад СААТУУЛАГДЖЭЭ

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Монголын иргэн онгоцонд согтууруулах ундаа хэрэглэж, бусдад саад учруулсан хэргээр Казахстаны Тээврийн цагдаад саатуулагдаж, торгуулсан гэж  "Tengritravel" агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 08 дугаар сарын 14-ны өдөр Стамбул-Астана чиглэлийн нислэг үйлдсэн "СКАТ"  онгоцны багийнхан онгоцонд зөрчил үйлдэж байгаа зорчигчийн талаарх мэдээллийг Астана хотын олон улсын нисэх буудал дахь цагдаагийн хэлтэст хүргүүлжээ.

"Онгоцны зорчигч нислэгийн үеэр согтууруулах ундаа хэрэглэж, зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан" гэж багийн гишүүд  мэдэгдсэн байна.

Нисэх буудлын цагдаагийн хэлтэс мэдээллийг шалгаад, хэргийг Тээврийн цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд зөрчил гаргасан этгээд нь Монгол Улсын, 39 настай иргэн гэдгийг тогтоон, цагдаагийн хэлтэст хүргүүлжээ. 

Шалгалтаар согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон түүнд захиргааны хариуцлага тооцон, хөдөлмөрийн хөлсийг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр МӨНГӨН ТОРГУУЛЬ оноожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
649781
6 эможи

Зочин
2023-08-19 10:13
Агаарт хүртэл атмаандах юмаа
Зочин
2023-08-18 17:16
Үсэртэл нь алгадаач эргүү алкааш ацыг !!
Зочин
2023-08-17 12:31
хаа ч явсан архитайгаа доо
Novsh
2023-08-17 11:29
Deed dood ulaan xooliogoo zaxirch chaddaggyi Yndeen xuuliin tsetsiin darga tergyytnyyd gadaadad mongol xyn nyyr baitigai bugs xiix gazargyi bolgox yum.
keyboard_arrow_up