Д.Заяабаатар Олон улсын Монгол судлалын холбоог авахаар улайран зүтгэж байна
Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулууныг чөлөөлж, түүний оронд нь МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг энэ сарын 14-ний өдөр томилсон.
Олон улсын монгол судлалын холбоо нь дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн хамгийн том байгууллага учраас хамгийн ёс суртахуунтай эрхэм л монгол эрдэмтдийг төлөөлөх учиртай.
Гэтэл айлын нөхөр эзгүйчилж, гутлаа хаяад зугтсан Д.Заяабаатар тус суудалд очсон нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд буй.
Гэтэл тэрээр энэ талаар цахим хуудсандаа мэдээлэл хийсэн байна. Тэрээр "Байж ядан бахиран гүтгэн доромжилж байгаа гарууд аа... Олон улсын монгол судлалын холбоо бол дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн монгол судлалын хамгийн том байгууллага. Тэд хэнээр удирдуулахаа улс төрөөс хамааралгүй өөрсдөө шийддэг юм. Би яаж ажиллах, юу хийхээ бодож байж энэ ажлыг авсан. Би хичээж зүтгэж ажиллана..." хэмээжээ.
Бидний дунд нэр цэвэр "Олон улсын Монгол судлалын холбоо"-г дориун аваад явчих эрдэмтэн залуучууд зөндөө бий.
Гэтэл нэр хүндээ нэгэнтээ шавартай хутгасан хүн "Би энэ салбарыг хөгжүүлж чаднаа" гээд улайран дайрч байх юм...