Нохойдоо хошуувч зүүлгээгүйн улмаас гадаа тоглож байсан хүүхдийг хазаж, хүндэвтэр гэмтээжээ

2023 оны 8 сарын 16

Arslan.mn

Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 7-оос  11-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 327 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 3 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны иргэн М.Т нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасан, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүйгээс гадаа тоглож байсан хүүхдийн хөлийг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авахуулахаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны засаг даргад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649743
1 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up