Өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-д очсон 32 иргэний найм нь паспортоо хураалгаж, гацжээ

2023 оны 8 сарын 15

Arslan.mn

Манай улсын 32 иргэн өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Чанлинь тосгонд очжээ.

Гэвч ажиллах нөхцөл байдал хүнд гэсэн шалтгааны улмаас ихэнх нь дээрх тосгоноос явсан байна. Одоогоор найман иргэн гадаад паспортоо хураалгасны улмаас явж чадахгүй байгаа гэдгээ мэдэгдэж Бээжинд суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбогдсон. 

Консулын хэлтсээс иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажил олгогч болон бусад байгууллагатай холбогдон ажиллаж байна.

БНХАУ болон бусад улсад өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч зарын дагуу, албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, гадаадын улсад хөдөлмөр эрхлэхээр зорчиж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649717
2 эможи

Зочин
2023-08-18 17:59
Bitgii hudlaa tenegt
Зочин
2023-08-15 17:23
Хятад орон ажилтан авахгүй шүү. Явсан тэнэг нь ёстой хохь болох юм байна
keyboard_arrow_up