Амиа хорлохыг завдсан 15 настай охиныг аварчээ
2023 оны 8 сарын 15
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд 15 настай М амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, амиа хорлох зорилготой утсаар холбогдсон дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний өдрийн 21.52 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М 10 давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулгажээ.
Тус иргэнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
649713
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс