ШУУРХАЙ: БНХАУ-ын ЭСЯ виз мэдүүлэгчийн тоог түр хугацаанд нэмэхээр болжээ

2023 оны 8 сарын 15

Arslan.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс түр хугацаагаар виз мэдүүлэгчийн тоог нэмэхээр болсноо мэдэгдсэн байна.

Тус мэдэгдэлд

"Ойрын өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст виз мэдүүлэгчдийн тоо огцом өсөж байгаатай холбогдуулан виз мэдүүлэгчдийн БНХАУ руу зорчиход шаардлагатай виз мэдүүлгийг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс манай консулын хэлтэс түр хугацаагаар ажлын өдрийн виз мэдүүлгийн цаг товлолтын тоог нэмж байна.

Виз мэдүүлэх шаардлагатай иргэд манай ЭСЯ-ны албан ёсны цаг товлолтын вэб сайтаас үлдсэн цагуудыг харж болох ба бодит шаардлагын дагуу цаг товлолтоо хийж урьдчилан виз мэдүүлнэ. Цагаа амжилттай товлосон виз мэдүүлэгчид авсан тухайн цагаасаа хоцролгүй өөрийн биеэр ирж виз мэдүүлэхийг анхаарна уу" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649710
0 эможи

keyboard_arrow_up