Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар НЭГ САЯ ТОНН ачаа тээвэрлэлээ

2023 оны 8 сарын 15

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 1,020,775 тн ачаа тээвэрлэлтийг зохион байгуулаад байна.  

Тухайлбал “Тавантолгой-Ханги” чиглэлд 433,098 тн экспортын нүүрс, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлд 184,156 тн мидлинг нүүрс, 32,947 тн түлш болон бусад ачааг тус тус тээвэрлэсэн байна.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам нь Дохиолол төвлөрүүлэлт холбооны байгууламжийг иж бүрэн ашиглалтад оруулж, цахим хагас автомат хориглолоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд хоногт 7-8 хос галт тэрэг хүлээн авч явуулах хүчин чадалтай гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649705
0 эможи

Монголын төмөр зам

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up