ОСНААУГ-аас хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Нийслэлийн зургаан дүүргийн 124 мянга 540 өрх, 11 мянга 124 аж ахуйн нэгж байгууллагад дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна. Тус байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хэрэглэгчдийн ая тухыг эрхэмлэн, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахыг чухалчилж ажилладаг.
Тэгвэл өчигдөр буюу 08 дугаар сарын 15-ны өдөр ОСНААУГ хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг өгч байна вэ, хэрэглэгчид та бүхнээс юуг хүсдэг вэ, хэрэглэгчдийг ямар зан төлөвтэй байгаасай гэж бодож байна вэ зэрэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс, мэдээлэл технологийн алба, ХҮТ-2, ХҮТ-4, ХҮТ-5, ХҮТ-6, ХҮТ-12, ХҮТ-15 төвийн дарга, инженерүүд оролцсон юм.