Он гарсаар аюулт үзэгдэл, ослын улмаас 164 хүн АМИА АЛДЖЭЭ

2023 оны 8 сарын 14

Энэ оны эхний долоон сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2618 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн объектын түймэр 1878 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар буурсан бол газар хөдлөлт 49 удаа бүртгэгдэж, 25.6 хувиар өссөн байна. Он гарсаар аюулт үзэгдэл, ослын улмаас 164 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс  0.6 хувиар буурчээ. Нийт хохирлын хэмжээг авч үзвэл эхний долоон сарын байдлаар 28.1 тэрбум төгрөгт хүрч, 0.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649687
0 эможи

keyboard_arrow_up