ТЭЭВЭРЧИД: Хулгайн тээвэр, түгжрэл үүсгэх учраас вокзалыг нүүлгэхийг эсэргүүцэж байна

2023 оны 8 сарын 14

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг 08 дугаар сарын 21-нд багтаан Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэхээр шийдвэрлээд буй. Харин хот хоорондын авто тээврийн үйлчилгээ эрхлэгчид автовокзалыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Тэд автовокзалыг нүүлгэж болно, гэхдээ нөхцөл сайжирсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

Драгон автовокзалыг нүүлгэхээр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд болон түүгээр үйлчлүүлдэг иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооныхон хэлж байна.

Тээвэрчид болоод үйлчлүүлэгчдэд асар хүндрэлтэй шийдвэрийг эсэргүүцэж буй үндэслэлээ хэд хэдэн шалтгаанаар тайлбарлалаа.

  1. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зохиомол түгжрэл үүсгэнэ.

  2. Хулгайн тээвэр нэмэгдэнэ

  3. “Номин”-гийн агуулахыг тохижуулж байгаа нь автовокзалын наад захын стандартыг хангахгүй

  4. Драгоноос нийтийн тээврийн 32 чиглэлийн автобус явдаг. Харин “Номин”-гоос нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн автобус явж байна. Энэ нь иргэдэд такси барихад хүргэж, эдийн засгийн хүндрэл үүсгэнэ. Үүнээс үүдэн хот хоорондын автобусаар явах иргэдийн тоо эрс багасаж, хулгайн тээврийг сонгоно гэдгийг  Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649677
3 эможи

duuree
2023-08-20 22:01
hoyriin hooron nvvlgej ulsiin mungu shamshigduulaad bgan bishvv
зочин
2023-08-14 16:14
Таван шарын зарим чиглэлийг нэг буудал цааш нь татахад болно тэртээ тэргүй бүх автобус таван шараас эргээд багтахгүй шахам бгаа
BAT
2023-08-14 15:06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-08-14 13:49
5 шарын төмөр замын уулзвар гамшигт нэрвэгдэх юм бна
keyboard_arrow_up