Б.Загдсамбар: Үерийн бүсэд байгаа айлуудад мэдэгдэл хүргүүлэхэд УРААД ШИДЧИХДЭГ

2023 оны 8 сарын 14

Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар "Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үерт өртөж болзошгүй бүх газруудыг тодорхойлсон. НИТХ-аар батлуулсан, гамшгийн үед түр шилжүүлэн суурьшуулах 1000 орчим га талбай байдаг ба үүнээс эхний ээлжид иргэдийг түр шилжүүлэх 426 га газрын зураглалыг гаргасан. Энэхүү газарт 2397 айл нүүлгэн шилжүүлнэ.

Үерт урсаж болзошгүй буюу сая үер болсон БЗД-ын 21, 22, 27 дугаар хороотой адил хуучин гуу жалганд шороо асгаж буусан тохиолдол байгаа эсэхийг судалж, сансрын зураглалыг гаргаж байна. Одоогоор 2900 нэгж талбарт зураглал гаргасан давхардсан тоогоор 3000 гаруй мэдэгдлийг ОБЕГ-тай хамтран хүргүүлсэн.

Бид мэдэгдлийг хүргүүлэхэд зарим иргэд "Миний үхэх чамд хамаагүй, би эрхээ эдэлж байна" гээд шаардлага бүхий цаасыг ураад шиддэг. Газрын албаныхан үер жалганд газар олголоо гэсэн ойлголт нийгэмд байдаг. Иймд нүүх шаардлагыг зарим айлд гурван удаа хүргүүлээд байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол албадан нүүлгэх арга хэмжээ авна" гэлээ. 

ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
649669
4 эможи

Содон
2023-08-16 17:17
Ураад шидсэнийг Ус урсгаад живүүлдэг байлгүйдээ.. Тавилан юмдаа.
Зочин
2023-08-14 15:50
ЭРХТНИЙ НАЙМАА ЦУХАС ХИЙЖ БАЙХАД ТАГНУУЛ УНТААЛ УУ
Зочин
2023-08-14 15:43
Бөөрний талаар ямар аймаар юм уншлаа танайх холбогдох газарт нь хүргүүлнэ гэж найдъя ядуу оронд ингэж эрхтэнд халддаг гэж сонсч бсан чинь манайд ороод ирчихэж арай арай
BAT
2023-08-14 15:06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up