“Хунт” нуурын шаварт биеэ эмчлэхээр орсон иргэн живж, НАС БАРЖЭЭ
2023 оны 8 сарын 14
Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэхээр орсон иргэн живжээ.
Энэ тухай дуудлага 08 дугаар сарын 11-нд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 08 дугаар сарын 13-ны өдрөөс "Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 41 настай, эрэгтэйн цогцсыг 2.5 метрийн гүнээс гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
649647
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс