Бусдын цахим хаягаар нэвтэрч, садар самуунд уруу татсан агуулгатай пост бичсэн зөрчлийг шалгаж байна
2023 оны 8 сарын 14
Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, зарын группүүдэд садар самуунд уруу татсан агуулгатай пост хийсэн зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Энэ талаар "Олон нийтийн сүлжээнд худал зарыг утасны дугаарын хамт байршуулжээ. Тухайн цахим хаягийн эзэмшигч хаягаа алдсан болохоо мэдүүлээд буй.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Мэдээллийн дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдээгүй" гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд цахим хаягийнхаа нууцлалыг сайжруулахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649645
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс