Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 244 гомдол, хүсэлтийг хүлээн авсан

2023 оны 8 сарын 11

Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 244 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 862 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 175 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 687 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 1 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 242 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 13 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 20 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649619
0 эможи

Зочин
2023-08-11 18:43
Do you want to earn money without investing money. That’s how I started this job and Now I am making $200 to $300 per hour for doing online work from home. . . Apply Now here————->>> https://iplogger.com/hhh78
keyboard_arrow_up