ХӨСҮТ: Нарны хороололд “тарваган тахал“ өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, шинжилгээний хариу шөнө гарна

2023 оны 8 сарын 10

Arslan.mn

Нарны хороололд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ хэмээн цахим орчинд мэдээлэл тархсан.

Энэ талаар бид ХӨСҮТ-өөс энэ талаар тодруулахад "10-аад хоногийн өмнө тарвага идсэн иргэний биеийн байдал дордож, бөөлжих, гэдэс базлах зовиуртай байна гэж хандсан. Одоо Нийслэлийн түргэн тусламж очиж, ХӨСҮТ-лүү тээвэрлэж байна. ЗӨСҮТ-өөс сорьц авах баг хөдөлсөн. Шөнө 02:00 цагаас нааш хариу гарахгүй." хэмээлээ. 

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж, хөдөө орон нутгийг зорихдоо аль болох тарваганы мах идэхгүй байх, идсэн тохиолдолд тахлын шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаж шинжилгээ өгөхийг анхааруулж байна.

Мөн тарваган тахал өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649608
0 эможи

keyboard_arrow_up