Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32,7 мянган тонн шатахуун тээвэрлэн орон нутагт хүргэжээ
2023 оны 8 сарын 10
"Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж, 32,7 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Тус чиглэлийн төмөр замыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан бөгөөд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэрлэлт үргэлжилж байна гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649600
0 эможи
Санал хүсэл
2023-08-11 06:32
Тэр ч яах вэ. Нефть импортлогчид бяртай юм байна. Харин Таван Толгойн сайн чанарын нүүрсийг УБ, Дархан хотын үйлдвэрлэгчид хэзээ ашиглаж эхлэх вэ. Аж үйлдвэр хөгжүүл гээд байдаг мөртлөө түүхий эдээр хангахгүй юм
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс