Хүний Эрхийн Үндэсний комисс АЖЛАА ХИЙНЭ ҮҮ...

2023 оны 8 сарын 10

Arslan.mn

Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нарыг бэлгийн хүчирхийлэл үйлдэж хохироосон хэрэгт холбогдуулан 5 хүүхдийг яллагдагчаар татсан байдаг бөгөөд Нийслэлийн прокурорын газраас нотлох баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлсний дагуу шүүх хуралдаан болж шийдвэрээ гаргасан. 

Тодруулбал, эл хэрэгт яллагдагчаар татагдсан таван хүүхдийн дөрөвт нь хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч, 18 нас хүрсэн нэг хүүхдийг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 09-ний өдөр хохирогч хүүгийн ээж мэдээлэл хийсэн юм.

Тэрээр энэ үеэр "Би ХЭҮК-т удаа дараа хандсан ч надтай нэг ч удаа холбоо бариагүй. Үгийг маань үг гэж авч үзээгүй. 

Ламхай нарыг хүйтэн хонгилд байрлуулж, хоол унд гэж идэхийн эцэсгүй байсан. Би хүүхдээ гэрээсээ яв гэж хэлэхээр "Энд байж байгаад лам болдог гэсэн" гэж хэлээд яваагүй. Эх хүмүүс тэр байрлуу ороод үзсэн ч болоосой. Ламхай нар хэдэн биенээ зоддог. Тэрийг нь би өөрсдөд нь хэлдэг ч багш нар нь байранд нь оруулахгүй гээд л хөөдөг байсан." гэх зэргийг ярьсан юм. 

Гэтэл ХЭҮК-оос тухайн үед шалгалт хийсэн хэдий ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649599
0 эможи

Иргэн
2023-08-10 18:19
Хүүхдээ битгий лам болго л доо. Хүүхдээ эрдэм мэдлэгтэй,зөв хүмүүжилтэй хүн болгож ЕБС-д сурга л даа.
keyboard_arrow_up