Дорноговьд ирж ажиллах багш, эмч 5 жилийн дараа байраа өөрийн болгох боломжтой
Дорноговь аймгаас хоёр өрөө байрны болзолтойгоор нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан билээ. Үүнд:
- Дотрын их эмч /зүрх судасны/
- Дүрс оношилгооны их эмч /дуран, компьютер томографын нарийн мэргэжлээр суралцсан/
- Дотрын их эмч /жирэмсний эмгэгийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн/
- Цээжний хөндийн мэс заслын эмч
- Хавдрын ерөнхий мэс заслын эмч
- Гэмтэл согогын их эмч /үений мэс заслаар мэргэшсэн/
- Эх барих‚ эмэгтэйчүүдийн их эмч / ЭХО‚ мэс заслаар мэргэшсэн/
- Эх барих‚ эмэгтэйчүүдийн их эмч /эмэгтэйчүүдийн эмгэгээр мэргэшсэн/
- Сүлжээний инженер /эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
- Энмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер
Тавигдах шаардлага:
- Эмнэлгийн ажилтны ёс зүй, хэм хэмжээг чанд баримталдаг, ажилдаа хариуцлагатай, чамбай ханддаг, хүнлэг, энэрэнгүй, үйлчлэгч нартай хүндэтгэлтэй харилцдаг/
- Үндсэн мэргэжлээс гадна дээр заасан төрөлжсөн чиглэлээр нарийн мэргэшсэн байх.
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;
- Уг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй
- Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллана.
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчдийг есдүгээр сарын 15-н хүртэл бүртгэх аж. Асууж тодруулах зүйл байвал 99084093, 99997707 дугаараар холбогдох боломжтой юм байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн эмчийг Дорноговь аймгийн “Мандах Наран-5” хороололд хоёр өрөө шинэ байраар хангана. Тавван жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласнаар байраа өөрийн болгоно.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиудад дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
-Англи хэлний багш– 6
- Химийн багш - 1
- Математикийн багш-1
- Физикийн багш- 1
- Биологийн багш - 1
Тавигдах шаардлага:
- Багшийн ёс зүй, хэм хэмжээг чанд баримталдаг, хүүхдүүдтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй.
- Онол, арга зүйн өндөр мэдлэг, ур чадвартай.
- Дорноговь аймагт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах;
- Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;
- Уг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй
- Англи хэлний багш нар: IELTS, TOEFL оноотой, IELTS, TOEFL шалгалтад хүүхдүүдийг бэлдэж байсан туршлагатай, чадварлаг байх.
Бүрдүүлэх материал:
Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
Сонгон шалгаруулалт:
Бүртгэл: наймдугаар сарын 5-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.
I ШАТ: Бүртгүүлсэн ажил горилогчдын анкеттай танилцах. (8 сарын 16)
II ШАТ: Мэргэжлийн шалгалт авах (8 сарын 17-18)
III ШАТ: II шатанд тэнцсэн ажил горилогчидтой ярилцлага, уулзалт хийх (8 сарын 19-20)
Ажиллаж эхлэх хугацаа: энэ сарын 25-ны өдрөөс эхэлнэ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн багшийг Дорноговь аймгийн “Мандах Наран-5” хороололд хоёр өрөө шинэ байраар хангана. Таван жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласнаар байраа өөрийн болгоно.
Сонгон шалгаруулалттай холбоотой асууж тодруулах зүйл байвал 91911712, 99997707 дугаараар холбогдоно уу. Бүрдүүлсэн бичиг баримтыг altantuulbatchuluun@gmail.com хаягаар хүлээн авна.