Б.Ганхуягийг үргэлжлүүлэн НЭГ САР цагдан хорихоор боллоо
2023 оны 8 сарын 09
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлсэн. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас/АТГ/ "Прокуророос хэргийг хянаж, өчигдөр /2023.08.01/ шүүхэд шилжүүлсэн" гэдэг мэдээллийг өгч байсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих хугацаа өчигдөр дууссан бөгөөд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.08.08/ хэлэлцээд, нэг сараар сунгах шийдвэр гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649570
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс