Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцож байна
2023 оны 8 сарын 09
Хүчтэй орсон аадар борооны улмаас үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодын голомтын бүсэд гудамж талбай цэвэрлэх, сэргээн засварлах ажиллагаанд Дотоодын цэргийн анги, байгууллагаас 100 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр "Дарь эх", "Дамбадаржаа" хэсгийн үерийн голомтын бүсийн усанд автсан айл өрх, аж ахуй нэгж, байгууллагад эвдэрч сүйдсэн эд хөрөнгийг сэргээн босгох, засварлах, цэвэрлэх, хор уршгийг арилгах зэрэг дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад оршин суугчдын зүгээс талархал илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649563
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс