Согтуурсан үедээ голд орж амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

2023 оны 8 сарын 09

Arslan.mn

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн “Гахайн байр” гэдэг газарт “Хэрлэн” голд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 50 настай эмэгтэй Ц нь “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсон байсныг эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649554
0 эможи

keyboard_arrow_up