Үерт амиа алдсан 10 сартай хүүхдийг өнөөдөр хөдөөлүүлнэ

2023 оны 8 сарын 09

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эх орчимд үер бууж, дөрвөн хүний амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэдэн дунд арван сартай нярай байсан юм.  

Талийгаач хүүхдийн аав, ээжийн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй. “Биеийн байдал тогтворжсон” гэдэг мэдээллийг эмнэлгийн байгууллагын зүгээс өгсөн бөгөөд амиа алдсан 10 сартай хүүхдийг өнөөдөр хөдөөлүүлэх аж. 

Хүүхдийн цогцсыг машин урссан газраас нэг км орчмын зайнаас буюу гүүрэн доороос олсон. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
confuse an post
angry an post
649546
10 эможи

keyboard_arrow_up