Дэлхийн 8 орны эрдэмтэд хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийг хэлэлцэж байна

2023 оны 8 сарын 08

Arslan.mn

"Хүнсний аюулгүй байдлыг хангах нь: стратеги ба шийдэл" олон улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, практикийн анхдугаар чуулга уулзалт ОХУ-ын Екатеринбург хотноо энэ оны 7 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд болж өнгөрөв.

Энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын ШУА-ийн Уралын холбооны хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, судалгааны төв, ОХУ-ын ШУА-ийн Уралын салбар төв болон ОХУ-ын Свердловск мужийн Хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор, хэрэглээний зах зээлийн яамны санаачилгаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй бөгөөд Орос, Беларусь, Киргиз, Хятад, Монгол, Египет, Казахстан, Тажикистан зэрэг орны тэргүүлэх эрдэмтэд оролцов.

Чуулга уулзалтад хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн стандартчилал, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, цэцэрлэгжүүлэлт, үржүүлгийн салбарын байгууллагуудын 160 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хуралдааны үеэр сортын бодлого, үр тариа, буурцагт ургамал, хүнсний ногоо, төмсний үржүүлгийн импортыг орлох нөхцөлд хөгжүүлэх хэтийн төлөв, ургамал хамгаалал, ургацыг нэмэгдүүлэх технологийн салбарын шинэчлэл, биоаюулгүй байдлыг хангах орчин үеийн арга барил, үржлийн бүтээгдэхүүн, шувууны аж ахуй дахь шинэлэг технологи, фермийн амьтдын нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Тус хуралдаанд монголын талаас Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг оролцов. Тэрээр хуралдааны үеэр хэлсэн үгэндээ Уралын боловсролын байгууллагуудтай хамтран Монголд үйлдвэрлэж буй ан, амьтны эм, эмийн бүтээгдэхүүний судалгаа хийх нь өндөр ач холбогдолтой болохыг онцлов. Түүнчлэн тэрээр монголын эрдэмтдийн зохион байгуулж буй 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан - Евразийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд” шинжлэх ухаан, практикийн олон улсын XXVI чуулга уулзалтад Уралын мэргэжилтнүүдийг оролцохыг урьсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649540
0 эможи

keyboard_arrow_up