Хүнсний бараа, ундаа, усны үнэ 14.4 хувиар өсчээ
2023 оны 8 сарын 08
Үндэсний Статистикийн хорооноос өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн талаарх мэдээллийг танилцууллаа. 2023 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь өссөн бол өмнөх сараас 0.3 хувиар буурсан байна.
Өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4 хувь,
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649534
0 эможи
Зочин
2023-08-09 07:41
НАЙМААЧИДАД ХУУЛЬ БАЙХГҮЙ ДУРААРАА Л НЭМЭЭД БАЙДАГ ОРОН МАНАЙХААС ӨӨР ХАА Ч БАЙХГҮЙ ЖИНХЭН МОНГОЛЫГ, ИРГЭДИЙГ ГАМШИГ БОЛГОЖ БАЙГАА НӨХДҮҮД БОЛ НАЙМААЧИД !!!!!!!!!!!!!!! НАЙМААЧИДЫН ЭСРЭГ ХУУЛЬ ДҮРЭМ, АРГА ХЭМЖЭЭ АВМААР ЮМДАА
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс