Хохирогч нас барсан бол гэр бүлийнхний сэтгэл зүйн хохиролд 80 гаруй сая төгрөгийг нөхөн олгоно

2023 оны 8 сарын 08

Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ.

Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалыг дээрх тогтоолын гурав дахь хэсэгт заасан байна.  Хохирогчийн нөхөн төлбөрийг тооцох аргачлалын 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” байна хэмээн тусгажээ.

Тухайлбал, хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй эсвэл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байна. Үүнийг 150 дахин нэмэгдүүлэхээр 82.5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчийн ар гэрийнхний сэтгэл санааны хохиролд олгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
649529
8 эможи

zochin
2023-08-08 20:58
Chaavaas hogiin archaagvi Mongol erchvvd n hvvhnvvd n bvgd arhichin zerleg hvvhnvvd n bvgd er nohor gerin tergvvne hvndlene gej baihgvi bvh ym n hudal huurmag nuuna nuutslana sadarlana,huuli n gej hun argalj baigaa aytai iim huuli hohirogch n ym avch l bval huuli n iim geed chineegvi avaad daldarna sonirson uls gej mongol l baih gutarch guraitaj sohorch sogdij bn. torin alba n boon koministuud daramtlana tsagdana zaluu uein hurgan darga nar n hurtel hogiiin yardag zantai dolognohgvi bol huniig amdraliig n orvongoorn oorchilaon ch yman chinee bodohgvi archaagvi mongol
keyboard_arrow_up