ЦЕГ: Хоёр гартаа хутга скочидсон иргэн нэг иргэнийг хутгалчихаад дахин иргэдрүү дайрсан тул цагдаагийн алба хаагчид резинэн сумтай буу ашигласан

2023 оны 8 сарын 08

Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн 25 дугаар хороо Натур орчимд буун дуу гарсан хэмээн иргэд цахим хуудаснаа бичээд буй. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

"Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны 21 цагийн орчимд БЗД-ийн зургаадугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад "39 настай Б нь 33 настай У-г хутгалж хэргийн газраас зугтсан байсан. Шуурхай эрэн сурвалжилж, 40 минутын дараа 39 настай эрэгтэй Б-г Бөхийн өргөөний хажууд байрлах 22 дугаар байрнаас саатуулан шалгасан.

Түүнийг саатуулан шалгахад тухайн иргэн хоёр гартай хутгатай байсан. Гараа хутгатайгаа скочидсон байсан. Улмаар өөрийгөө болон бусдын амь насанд аюул учруулах үйлдэл гаргасан. Цагдаагийн албан хаагчид хутгаа тавихыг ярилцаж, шаардсан ч "Би шийдсэн" хэмээн шаардлагыг хүлээн аваагүй. Тиймээс цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн очиж, хэлэлцээр хийсэн.

Хэлэлцээрт тухайн иргэн цагдаагийн байгууллагын биелүүлэх боломжгүй зүйлийг хүссэн тул цагдаагийн байгууллага албаны тусгай хэрэгсэл ашигласан. Тодруулбал, резинэн сумтай буу хэрэглэсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
1
649527
12 эможи

Зочин
2023-08-08 14:22
Хар тамхины асуудал их болсон байхаа. Хачин хачин мэдрэлээ алдсан хэрэг их гарах болчихож.
Зочин
2023-08-08 14:00
Зөв. Цагдаа шаардлагаа тавина. Биелүүлэхгүй бол хүч хэрэглэнэ.
irged
2023-08-08 13:27
Demii zuil hiij bh yum niigemd gai bolson hulgaichud ruu ingej dairahgui
Баатар Баатар
2023-08-08 13:02
Элдэв янзын худлаа үнэн мэдээ бүү бичиж бай сэтгүүлчидээ. Тэнэг хүмүүс эхнээсээ дуурайгаад эхэлж бна. Солонгост хүн алаад бна гэсэнг дуурайж бна.
keyboard_arrow_up