СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хариуцлагагүй жолоочийн улмаас 42 настай залуухан багш 3-12 насны хоёр хүүхэдтэйгээ бурхны орныг зорилоо

2023 оны 8 сарын 08

Arslan.mn

Жолооч таны хоромхон зуурын хариуцлагагүй үйлдэл нэг айлын бүтэн амьдралыг хагаслах вий.

Амандаа дуу аялаад, аз жаргалаар дүүрэн аялалд явах ямар сайхан бэ. Хүүхдүүдийн инээд хөөр, баяр баясал, аав, ээжийн халуун дулаан хайр энэ орчлонг улам илүү амттай болгодогсон. Харамсалтай нь тэр жаргалтай инээд, халуун дулаан зөөлхөн хайр хоромхон зуурт үгүй болж, уй гашуу, уйтгар гунигаар солигдох нь бий.

Хамгийн сүүлд гэхэд Дорноговь аймгийн Айраг суманд ноцтой осол гарч, том оврын жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн, элэг бүтэн залуухан гэр бүлийг амьдын хагацалд унаган, аз жаргалтай мөчийг нь аймшигт зовлонгоор сольчихсон. Ослын улмаас 42 настай залуухан багш 3, 12 настай хоёр хүүхэдтэйгээ хамт бурхны орныг зорив.

Гэр бүлийн дөрвөн гишүүний нэг нь үлдэж, гурав нь газар дээрээ нас барсан тул өнчирч хоцорсон ээж нь хоёр бүлтгэр үрээ, халамжит сайхан ханиа санагалзан нүдэндээ нулимстай, сэтгэлдээ шархтай ГССҮТ-д эмчлүүлж байна.

Эх сурвалж: ubn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
107
ouch an post
9
confuse an post
2
angry an post
15
649522
143 эможи

иргэн
2023-08-09 09:18
awto osol gargaad hvnii ami vregdchiheed baihad yl shiitgel yu ch bdaggvi vhsen hvnii hohi bolood duusdag. Hohirol baragduulj bn geed ter hvnii buruu viodelees bolood amia aldsan hvnii ajil ywdalaar oorsdoosoo gargasan mongoo l nehemjilj awdag iim teneg huulitai baimaargv bn. Teheer ter hvnii ami sohor zoosnii ch vne tsenegv ard vldej bgaa hvmvvs amidiin tamd unaad l vldene
Зочин
2023-08-08 23:26
Согтуу жолоо барьдагаа л болих хэрэгтэй ухамсартай байх хэрэгтэй ш дээ өөрөө больёо гэхэд та согтуу жолоо барьснаар өөр хүний амьдралд хар толбо үлдээдэг гэдгийг яавал ухамсарлах юм бол доо
Зочин
2023-08-08 22:49
Цаацын хатуу ял оноож байж жолооч нар нь болгоомжтой явна хуулиа чангалаачээ энэ дээд албан тушаалтанууд юу бодож суудаг байна зүрхгүй хүмүүс шиг
Зочин
2023-08-08 20:46
үнэндээ бол авто аваарийн ял 2-8 шиг л санагдаж мөнгөтэй танилтай бол ял ч авахгүй биз монголын хууль шүүх ийм л байдаг ш дээ
Зочин
2023-08-08 17:13
Хайран сайхан гэр бүл үхэж байсан новшийн жолооч үхсэндээ гүйцэд түрүүлэх гэж яаарсан юм болдоо
зангараа
2023-08-08 16:38
3 хүний амь бүрэлгэсэн алуурчныг бүх насаар нь хорьсугай.
Зочин
2023-08-08 16:20
Шууд буудаачтэнэг малуудыг
би
2023-08-08 13:19
Том тэрэгний зарим жолооч нар сэтгэцийн асуудалтай, яаж үнэмлэхтэй болсон юм гэмээр байх юм.
Irgen
2023-08-08 12:46
Buruu tai joloochid buh nasaar n hori ali hediin hun amitanaar hergee zahij yriulad ehelsen bh daa. Novsh
keyboard_arrow_up