Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсийг 46-149 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор авна

2023 оны 8 сарын 08

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Аргачлалыг бүх шатны шүүхэд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал гэмт хэргийн хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү аргачлалыг харгалзан үзнэ.

Тус аргачлалд жишээ нь сэтгэцэд учирсан тавдугаар зэргийн хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор авахаар заажээ.

Сэтгэцийн эмгэгийн зэрэглэл:



“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-тай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649517
0 эможи

keyboard_arrow_up