Цэцэрлэгийн бүртгэлийг есдүгээр сард үргэлжлүүлэхээр болжээ

2023 оны 8 сарын 08

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 1-20-ныг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. Түүнчлэн энэ хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Бүртгэлийг есдүгээр сард үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ. Тодруулбал энэ оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд хоёр дахь шатны бүртгэл үргэлжилнэ.

Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан наймдугаар сарын 23-25, есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Эцэг эх, асран хамгаалагчид аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулах юм байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649510
0 эможи

keyboard_arrow_up