Японд Монгол залуус дээрэм хийх үедээ нэг нь амиа алдаж, хоёр нь Монгол руу зугтжээ
Цахим орчинд нэгэн иргэн "20 орчим насны гурван Монгол залуус Хятад иргэний гэрийг дээрэмдэх үедээ нэг нь амь насаа алдсан талаар цахим орчинд нийтэлжээ. Уг хэрэг нь өнгөрсөн 3-р сард гарсан бөгөөд Японы цагдаагийн газраас мөрдлөг явуулж хэргийг өнггөрсөн долоо хоногт олон нийтэд ил болгожээ. Тэрээр
"Үнэхээр харамсалтай. Хайран сайхан нэг Монгол залуу амиа алдаж ээ! Юу болсон бэ гэхээр: 2023 оны 3 сард Токио хотын Икэбүкүрод байдаг нэгэн орон сууцны 9 давхарт амьдардаг Хятад эрэгтэй, эмэгтэйн гэрт нь 5 хүнээс бүрдэх гэмт этгээдүүд газны байцаагчын дүрд хувилан орж дээрмийн хэрэг үйлджээ.
Уг 5 хүний 3 нь Монголчууд байсан гэх. Дээрэм үйлдэгдэж байх үед 20 орчим насны залуу нь уг Хятад эртэй тэмцэлдэн хүзүүн тус газраа гэмтэл авч, тухайн үедээ газар дээрээ нас баржээ.
Харин тус Хятад эр 3 долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарч ирсэн байна. Японы Цагдаагийн газраас үлдсэн хоёр Монгол эрэгтэйг хэрэг үйлдсэнээсээ хойш хэд хоногийн дараа нутаг буцсан нь тогтоогдсон бөгөөд Олон улсад эрэн сурвалжилж, Японд авчирахаар төлөвлөж буй гэнэ ээ. Хэдий Монгол буцсан ч Монгол бас Интерполын гишүүн улс тул яаж ч чадахгүй хэрэгтэн шилжүүлэх үүргийнхээ дагуу барьж өгөх байх… Энэ хэргийг нууцалж байгаад өнгөрөгч өдөр ил зарласан байна.
Ийм хэрэг бараг Монголд анх удаа гарч байгаа бололтой. Монголчууд ихсээд ирсэн газар заавал асуудал дагадаг гэх олны үг хатуу хэдий ч харамсалтай нь үнэн юмдаа. Манайхан хаа явсан газраа өөрсдийнх нь хийж буй үйлдэл болгоных нь ард Монгол гэдэг нэр хамт явж байдгыг ухамсарлаасай л гэж хүсдэг дээ…. гэв.