Дөрвөн хүн амиа алдсан ч “ДАНШИГ НААДМЫГ“ үргэлжлүүлэв...
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулсан.
Гэвч уг өдөр нийслэлд түр зуур орсон усархаг борооны улмаас дөрвөн иргэн амиа алдав. Иргэд харамсан гашуудаж, эдгээр өдрүүдийг уймран өнгөрүүлж, наадам цэнгэл мантай л байна.
Гэтэл Даншиг наадмыг зохион байгуулагчид "Олон орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн тул наадмыг цуцлах боломжгүй" хэмээгээд хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн наадав. Олон улсын зочид төлөөлөгчдөд учир байдлаа хэлж, наадмаа зогсооход биднийг ойлгох байсан...
"PLAYTIME" олон улсын хөгжмийн наадмыг хүч хэрэглэн тараачихаад өөрсдийнхөө зохион байгуулсан "ДАНШИГ" наадмыг дөрвөн хүн амиа алдсан ч тараагаагүй нь олны эгдүүцлийг хүргэв...
Яасан наадаж дуусдаггүй баярууд вэ, яасан ч наадаж цэнгэж ханадаггүй юм бэ гэж халагламаар...