БНХАУ-ын ард түмнээс 300 мянган юаны тусламж үзүүлэхээр боллоо

2023 оны 8 сарын 07

Arslan.mn

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Гуо Ежоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр  Хятадын Коммунист намын Төв хорооны дэд сайд Монгол улсад хийж байгаа албан айлчлалын талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцуулсан юм.

Мөн сүүлийн саруудад нийслэл, хөдөө орон нутагт орсон усархаг борооны улмаас үүссэн үерийн гамшгийг даван туулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлэхэд зориулж 300,000 юаны хандив үзүүлэхээр болсоноо илэрхийллээ.

Хошууч генерал Г.Ариунбуян талархал илэрхийлэн, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дурдаад, ОБЕГ, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай харилцан хамтран ажилладаг бөгөөд цаашид гамшиг, ослын үед БНХАУ-д ашиглагдаж байгаа инновац, шинэ технологи бүхий техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649473
0 эможи

Зочин
2023-08-08 02:05
Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the most basic internet operations occupations, you nd-05 may start making a reliable online income with as little as $29,000. . . Modify your connection—————————>>> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up