Туул голоос нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний ЦОГЦОС ОЛДЖЭЭ
2023 оны 8 сарын 07
Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 08 дугаар сарын 06-нд иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649471
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс