“Арцат вилла“төлбөрийн чадваргүй болсон тул байр захиалсан ИРГЭДИЙН АНХААРАЛД
2023 оны 8 сарын 04
"Арцат вилла"төлбөрийн чадваргүй болсон тул байр захиалсан иргэдийн анхааралд
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Арцат вилла" ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэжээ.
Энэ оны долоодугаар сарын 28-ны өдөр тус компанийг шүүхээс "Төлбөрийн чадваргүй" болсныг тогтоосон байна.
Дампуурлын тухай хуулиар дампуурлын талаарх мэдэгдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болдог. Тогтоосон хугацаанд нэхэмжлэхээ гаргахгүй бол иргэдийн нэхэмжлэхийг тооцдоггүй.
Нэхэмжлэгчдийн анхны хурал есдүгээр сарын 13-ны өдөр болохоор товлогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
4
1
649459
8 эможи
irgen
2023-08-05 16:01
blokuudiig delbeleed hen hendee ur shirgui, huuliar yvuul irged hohirno
Ul
2023-08-04 16:24
Зүгээр хууль ярьсан судалсан дээрэм
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс