Герман улсаас Монгол улсад суух Элчин сайдаар Хэльмут Рудольф Кулитц томилогдон иржээ

2023 оны 8 сарын 04

Arslan.mn

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшинд гардуулж өглөө.

Элчин сайд Хэльмут Рудольф нь 1992 оноос хойш Холбооны Гадаад Харилцааны Яамд ажиллаж ирсэн. Тэрбээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин "Монгол, Германы харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байна. Хоёр орны харилцааны түвшин шат ахиулах, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Мөн Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649458
0 эможи

keyboard_arrow_up