ТАНИЛЦ: Амралтын өдрүүдийн ЦАГ АГААР
2023 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +35...+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.









