ЦЕГ: БНХАУ-ын иргэн хутга барьж, бусдыг сүрдүүлсэн гэх мэдээллийг ЭЦА-нд шалгаж байна

2023 оны 8 сарын 04

Arslan.mn

Цахим орчинд нэгэн иргэн "БНХАУ-ын иргэн мэс барьчихаад "Миний жонш. Би 70 хувийн эзэн нь гэж саагиж, хүн амьтан сүрдүүлсэн байна" хэмээн хутгатай БНХАУ-ын иргэний бичлэгийг нийтэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Энэ мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байгаа. Хутга барьж танхайрсан гэгдэж буй БНХАУ-ын иргэн Ву Жи Хун гэгч нь тухайн бичлэг цацагдсаны дараа Эрүүгийн цагдаагийн газарт хандаж "Өөрийнх нь хувьцаа эзэмшдэг жоншны уурхайтай холбоотой асуудал үүссэн" хэмээн гомдол гаргасан. Харин хутга барьсан асуудлыг мөн хэрэгт холбогдуулан шалгана" гэлээ" гэх мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649448
1 эможи

keyboard_arrow_up