ХАРАМСАЛТАЙ: Сураггүй алга болсон аав, охин хоёрын цогцсыг нуурын гүнээс машинтай нь олжээ

2023 оны 8 сарын 04

Arslan.mn

Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газар наймдугаар сарын 01-ний өдрийн 23:00 цагийн орчим “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болжээ.

Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр буюу 03-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, 33 настай эрэгтэй, 5 настай охин хоёрыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Оройн 20:23 цагт иргэн эрэгтэйн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргийн 4 метрийн гүнээс, 21:50 цагт охины цогцсыг нуурын 6 метрийн гүнээс автомашины бүхээг дотроос тус тус олжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн цаг агаарын аюулт үзэгдэл, үүсэж болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байж, албаны сэрэмжлүүлэг бодит мэдээллийг авч, эрсдэлтэй нөхцөлд онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
53
ouch an post
2
confuse an post
2
angry an post
3
649441
64 эможи

keyboard_arrow_up