СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан залуу бага насны хүүхэдтэйгээ ЭНДЖЭЭ

2023 оны 8 сарын 04

Увс аймгийн Ховд сумын  “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт 08 дугаар сарын 01-нд сураггүй болжээ.  

Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08 дугаар сарын 03-ны өдрийн 10.36 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан 33 настай эрэгтэй /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, 5 настай эмэгтэй нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүнээс, Э-ийн цогцсыг 21:50 цагт нуурын 6 метрийн гүнээс олж гарган, Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
1
angry an post
3
649435
9 эможи

keyboard_arrow_up