ТАНИЛЦ: Нийслэлд авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршил
2023 оны 8 сарын 03
Энэ онд нийслэл хотод авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршлын мэдээллийг хүргэж байна. Уг хуваарийн дагуу хамгийн сүүлийн зам засварын ажил есдүгээр сарын 12-ны өдөр дуусахаар төлөвлөжээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал болон зайлшгүй хүчин зүйл үүссэнээс шалтгаалан тухайн ажлуудын заасан хугацаанд өөрчлөлт орж болох аж.
Өнөөдрийн байдлаар Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл болон 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам засвартай байна.Маргааш 22:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл замыг засаж эхлэх юм байна.
ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ БУЙ БАЙРШЛУУД
- Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл Эхлэх: 7/28-00:00 Дуусах: 8/15- 06:00
- 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам Эхлэх: 8/1- 22:00 Дуусах: 8/14-06:00
- Партизаны гудамж: Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл Эхлэх: 8/4-22:00 Дуусах: 8/7-06:00
- Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- Ханын материалын авто зам Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- Төмөрчний гудамж: Жуулчны гудамжнаас Самбуугийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд талын уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- Барилгын коллежийн зүүн хойд талын уулзвараас хойш Гандантэгчэнлин хийд хүртэл Эхлэх: 7/19-23:00 Дуусах: 7/21-06:00
- Зайсангийн Оргилын уулзвараас Номин худалдааны төвийн зүүн тал хүртэл Эхлэх: 8/15-22:00 Дуусах: 8/25-06:00
- Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн уулзвараас урагш Нүхтийн ам хүртэл Эхлэх: 8/30-22:00 Дуусах: 9/12-06:00
ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ДУУССАН БАЙРШЛУУД
- 5 шарын төмөр замын гарамтай уулзвараас зүүн тийш Мах импекс ХК-ийн уулзвар хүртэл Эхэлсэн: 6/30-22:00 Дууссан: 7/3-06:00
- Дөлгөөн нуурын зүүн талаар хойш Ногоон нуурын гудамж хүртэл Эхэлсэн: 7/19-23:00 Дууссан: 7/21-06:00
- Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайвны гүүр хүртэл Эхэлсэн: 7/26-23:00 Дууссан: 7/28-06:00
- Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэл. Эхэлсэн: 7/27-23:00 Дууссан: 7/29-06:00
- Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхэлсэн: 7/28-23:00 Дууссан: 7/30-06:00
- Зоос гоёлын уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэл Эхэлсэн: 7/30-22:00 Дууссан: 8/1-06:00
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649423
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс