Б.Баяраа: Шүүхийн хараат бус байдал алдагдвал харин ч иргэний эрх, эрх чөлөөний сүүлийн ДАЛАН НУРНА
2023 оны 8 сарын 03
Сүүлийн үед шүүхийг шүүмжлэх нь эх захаа алдлаа! Шүүхийн шийдвэрийг шүүмжилж бололгүй яахав.
Гэхдээ эхлээд асуулт байна. Та тухайн хэргийн материалыг буюу хавтаст хэргүүдийг бүрэн уншиж судалсан уу?
Хэрэв тийм бол хэргийн оролцогчоор шүүх хуралд оролцсон уу? Мөн та хуульч мэргэжилтэй юу?
Тэр дундаа хуульчийн мэргэжлийн ажлыг эрхэлдэг үү, эсхүл хуулийн боловсролтой атлаа өөр ажил эрхэлдэг үү?
Шүүхийн шийдвэрийг тэр дундаа үндэслэх хэсгийг судалсан уу?
Хууль хэрэглээний алдаа, процессын ноцтой зөрчил, нотлох баримтыг буруу дутуу үнэлсэн, эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, шүүхийн практик, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан гэх мэт өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр яагаад үндэслэлгүй талаар тодорхой тайлбар гаргаж, зүй нь ямар шийдэл хамгийн тохиромжтой байсан талаар санал байна уу?
Ялангуяа олон оролцогчтой хэрэг дээр тухайлан танд таалагдахгүй байгаа шийдвэр дээр шүүмж хэлэхгүй байж яагаад бүхэлд нь базаад мэдэхгүй асуудлаар хувийн эгогоор шүүмжлээд байдаг юм бэ?
Хуульчид жишээ нь бусад салбар луу хошуу дүрээд хүссэн зоргоороо шүлсээ үсчүүлээд шүүмжлээд байвал яах вэ?
Энэ бүгдэд хариулт өгчихөөд дараа нь шүүхийн шийдвэрийг шүүмжилвэл Та бүхэнд их баярлах байна!!!
Жич: Миний хувьд шүүх гэлтгүй хуулийн салбарын алдаа оноог хайр найргүй шүүмжилдэг халгаатай хуульчдын нэг байх.
Гэхдээ хэзээ ч судлаагүй, уншаагүй, оролцоогүй хэргийнхээ талаар таамгаар баримтгүй, хуулийн үндэслэлгүй хувийн үзэмжээр олны салхийг дагуулж оноо цуглуулах гэж бичиж байгаагүй!
Одоо тэгэж олон нийтийн хандлага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрчдийн хувийн амбицыг дагуулж хэрэг шийдээд хол явахгүй гэдгээ эрхбиш шүүх мэддэг болсон үе.
Шүүхийн хараат бус байдал алдагдвал харин ч иргэний эрх, эрх чөлөөний сүүлийн далан нурж унах байх шүү!!!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
649419
1 эможи
зангараг
2023-08-06 17:18
Шүүхийн хараат бус байдал алдагдаад 20 гаруй жил болж бна. иргэдийн эрх, эрх чөлөөт байдал алдагдаад 20 иод жил болж байна. сүүлчийн далан нурж унаад 10 аад жил болж байна. Энэ нөхөр хэзээ сэрсэн баагий вэ?
Зочин
2023-08-04 02:16
Full easy and very simple online money earning job to makes dollars online.from this job i have made $64296 in just 4 months. i just gave this Jobs myspare time after my whole busy day because i am a student and this job changesmy life completely. so simple Jobs no special skills required for this job. getthis by follow instructions on this page
COPY HERE ——————->> https://Www.FB.DailyPay7.Com
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс