АНХААР: Голуудын усны түвшин 10-40 см НЭМЭГДЖЭЭ

2023 оны 8 сарын 03

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.

ОРХОН /Сүхбаатар/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр / ХАЛХ /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-100 см Сөгнөгөр гол СЭЛБЭ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-20 см давсан байна.

Харин Орхон гол /Орхонтуул/, ТУУЛ гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу наймдугаар сарын 04-ний өдөр Туул гол Улаанбаатар орчимд 10 см нэмэгдэх хандлагатай байна.

Мөн баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649416
0 эможи

Зочин
2023-08-04 02:17
Full easy and very simple online money earning job to makes dollars online.from this job i have made $64296 in just 4 months. i just gave this Jobs myspare time after my whole busy day because i am a student and this job changesmy life completely. so simple Jobs no special skills required for this job. getthis by follow instructions on this page COPY HERE ——————->> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up