Яллагдагч болон өмгөөлөгч нар гомдол гаргасан тул “Нүүрсний” гэх хэргийг прокурор буцаан татжээ

2023 оны 8 сарын 03

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журмын дагуу прокуророос хэргийг хүлээн авах явцад яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан байна.

Иймд Нийслэлийн Прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649415
0 эможи

Зочин
2023-08-04 02:17
Full easy and very simple online money earning job to makes dollars online.from this job i have made $64296 in just 4 months. i just gave this Jobs myspare time after my whole busy day because i am a student and this job changesmy life completely. so simple Jobs no special skills required for this job. getthis by follow instructions on this page COPY HERE ——————->> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up